Skip to main content

Солоугийн загвар

Энгийн нэгэн цагаачлагч гэр бүлийн удам, дайчин цэрэг эр, нобелийн шагналын эзэн (1987), эдийн засгийн өсөлтийн онолын гол төлөөлөгч, бардам ихэмсэг мөн агуа нэгэн бол Роберт Солоу билээ. 1957, 1970 он бол түүний өсөлтийн онолын тулгуур бүтээлүүдийг туурвисан хугацаа юм.
Солоугийн загвар нь нэлээн энгийн, үйлдвэрлэлийн тогтмол үр өгөөжтэй, капиталын өөрчлөлтийн хууль, хадгаламжийн түвшин байдаг. Тэнцвэрийн нөхцөлд хөрөнгө оруулалт хадгаламжийн түвшинтэй тэнцэнэ. Загварын салшгүй нэг зүйл бол үйлдвэрлэлийн функц юм. Үйлдвэрлэл нь капиталын нөөц, хөдөлмөрийн нөөцийг ашиглах бөгөөд мөн технологийн түвшинг харуулсан A хэмээн коэффициентээс бүрдэнэ. Хожим энэ технологийн коэффициентийг санамсаргүй хэлбэлзэгч хүчин зүйлийг нэмж эдийн засгийн агуулгыг өргөжүүлснээр ихээхэн маргаан, хөгжил дэвшлийг (Бодит Бизнесийн Мөчлөгийн Онол) авчирсан билээ.
Нэг хүнд оногдох хэмээх үзүүлэлтээр харуулсан нь тун эерэг нөлөөтэй бас ач холбогдолтой болж чадсан. Нэг талаасаа хүн бүрийн эрх ашгийг авч үзэж, тэгш байх гэсэн үзэл баримтлал нуугдаж байна. Тэгэхээр нэг хүнд эдийн засаг болон бодит байдлын хязгаарлалтын хувьд хамгийн их ханамж авахуйц нөхцөл байдал үүсэх үед тэнцвэр тогтно. Энэ загварын онцлог нөгөөтэй талаасаа сул тал нь хадгалах түвшин нь тогтмол. Сүүлд хөгжсөн загварууд тогтмол хадгаламжийн түвшин хувьсах хамааралтай болгох тал дээр ажилласан гэж хэлж болно.
Зураг* Роберт Солоу(1924- )
Загварыг динамик болгож буй гол хөдөлгөгч нь капиталын өөрчлөлт юм. Элэгдлийн түвшнээр буурч харин хөрөнгө оруулалтаар (хэрэглээнээс үлдсэн хадгаламж) дараа үеийн утга тодорхойлогдоно. Нэгэнт хадгалах хандлага нь тогтмол тул 2 үед тодорхойлогдох капитал тэнцэх хугацаа руу дөхнө. Мэдээж эдийн засгийн оролцогчид болох төлөөлөгч нэгэн ХҮНий хамгийн сайхан амьдрах орчин бол мэдээж ханамж макс байх түвшин. Алтан дүрэм буюу ханамж (шууд утгаараа хэрэглээ) хамгийн их байх үеийн капиталын хэмжээ нь харамсалтай нь тэнцвэрт нөхцөлийн үеийн капиталаас бага. Өөрөөр хэлбэл бид ханамжаа хамгийн их байлгах түвшинд төдийлөн удахгүй дараагийн түвшин буюу илүү их капиталжилт руу тэмүүлдэг. Энэ нэг талаараа социализм, капитализмтай холбогдох ч энэ хүрээд халуун сэдвийн хаалгыг түр хаая.
Ерөнхийдөө Солоугийн гарган ирсэн загвар бол загварчлал төдийгүй эдийн засгийн сэтгэлгээний гайхалтай харгуйн эхлэл болж өгсөн гэж боддог. Харин бидний сонирхох гол зүйл бол тэр А буюу технологийн түвшинг илэрхийлэх коеффициент юм. Энэ ганц үсгээр илэрхийлэгдсэн өргөн хүрээний эдийн засгийн агуулга бүхий коеффициент өсөлтийг эдийн засгийн мөчлөгийн онолоос салгаж мөн нийлүүлэх гогцоо болсон гэж би боддог.

Эх сурвалж:
McCandless, G. (2008). THE ABCs oF RBCs: an introduction to dynamic macroeconomic models. HARVARD UNIVERSITY PRESS.


Robert J. Barro; Xavier Sala-i-Martin. (2004). ECONOMIC GROWTH. Massachusetts Institute of Technology.

Өмнөх холбоос>Өсөлтийн онол

Comments

Popular posts from this blog

Бодит бизнесийн мөчлөгийн судалгаа: Хөрөнгийн үнийн өөрчлөлт

Сержио Ребелогийн 2005 оны судалгааны ажилд мөчлөгийн судалгаанд бодит бизнесийн мөчлөгийн хандлагын оруулсан хувь нэмэр, гол шүүмжлэл, сорилтууд сүүлийн үеийн хандлагыг тоймлосон. Ребелогийн үзэж буйгаар бодит бизнесийн мөчлөгийн судалгаа анх дэлгэрч байх үед үндсэн 2 сорилттой тулгарсан. Эхний гол сорилт нь хөрөнгийн үнийг тайлбарлах байв.  Хөрөнгийн үнийн өөрчлөлт Бодит бизнесийн мөчлөгийн загварууд бодит макро тоон үзүүлэлтүүдийг маш гайхалтайгаар дууриаж чаддаг ( Барьж байгуулах хугацаа, 1982 ) . Гэвч 1985 оны Мехра болон Прескотт нарын ажлаар Бодит Бизнесийн Мөчлөгийн загварууд хөрөнгийн үнийг тайлбарлаж чадахгүй байгаа нь харагдсан. Энэ нь нэг талаасаа нийтлэг тавил бүхий ханамжийн функцээс хамааралтай. Ханамжийн функцийн тавил нь бонд ( эрсдэлгүй өгөөжтэй ) болон үнэт цаасны дундаж өгөөжийн зөрүүг тайлбарлаж чадахааргүй байсан. Учир нь Мехра болон Прескотт нарын загварын үр дүнгээс ( 1889-1978 оны хооронд ) үнэт цаасны дундаж өгөөж нь хэт өндөр, эрсдэлгүй өгөөжи...

Socio-economic development of Central Asian post Soviet countries and Soviet satellite state

  Kazakhstan, Kyrgyzstan, Tajikistan, Turkmenistan, and Uzbekistan are former Soviet states, and Mongolia was a Soviet satellite state. A t the beginning of the 1990s, these Central Asian countries declared independence from direct and indirect influence from Russia. They started from relatively similar social and economic conditions. This article will try to illustrate what has happened to socio-economics indicators since independence. Mineral rents (% of GDP) : Mineral rents are the difference between the value of production for a stock of minerals at world prices and their total costs of production. Minerals included in the calculation are tin, gold, lead, zinc, iron, copper, nickel, silver, bauxite, and phosphate. Net ODA received (% of GNI) : Net official development assistance (ODA) consists of disbursements of loans made on concessional terms (net of repayments of principal) and grants by official agencies of the members of the Development Assistance Committee (DAC), by mul...