Wednesday, February 11, 2015

Макроэкономиксийн хугацааны цувааны хандлага ба санамсаргүй тэнүүчлэл (Nelson & Plosser,1982)

Эдийн засгийн уламжлалт тайлбарт цохилт өгч бодит бизнесийн мөчлөгийн онолын үндсийг тавилцсан эдийн засагчид бол Нелсон, Плоссер юм. Тэд судалгааны ажлаараа макро үзүүлэлтүүдийн хандлага ямар шинж чанартайг тодорхойлж, үүнийг статистик аргаар шалган зарим АНУ-н хувьд зарим онцлогуудыг тооцоолсон. Улмаар гарцын хэлбэлзүүлж буй стохастик хүчин зүйл байнгын нөлөөтэй эсэх уг шок нь технологийн дэвшилтэй хамааралтай эсэхийг шалгасан.


Судалгааны үр дүнд эдийн засгийн үзүүлэлтүүд стационар биш байдгийг эмпирикээр харуулж чадсан. Энэ нь технологийн шок байнгын нөлөөтэй ба эдийн засгийн үзүүлэлтийн байнгын өөрчлөлтийг бий болгодог гэдгийг илтгэнэ. Гарцад нөлөөлж буй ихэнх шокууд байнгын нөлөөтэй бөгөөд гарц эргэн тэнцвэртээ ордоггүй. Монетарист болон шинэ сонгодогуудын онцолдог мөнгө нь мөчлөг гол шалгаан бус харин санамсаргүй тэнүүчлэл-г бий болгогч буюу бодит хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл технологийн шок жам ёсны замаас хазайлгах бус жам ёсны замыг нь өөрчлөх мөчлөгийн шалтгаан болно. Тэд хугацааны цувааг доор тэгшитгэлээр илэрхийлж саармагждаг эсвэл санамсаргүй тэнүүчлэл эсэхийг тодорхойлохыг зорьсон.
Хэрэв өмнөх нэг утгаасаа хамаарсан, AR(1), процесс бүхий уг хугацааны цувуу нэгж язгаартай буюу ρ=1 бол хандлага бүхий “хандага бүхий (μ) санамсаргүй тэнүүчлэл (ut) болно. Үүнийг статистикийн хувьд Дикки, Пүллэрийн тестийг (Dickey, 1976; Fuller, 1976; Dickey & Fuller, 1979) ашиглан тодорхойлсон.
Гарц нь гадаад бодит хүчин зүйлийн улмаас санамсаргүй тэнүүчлэл-дэг гэсэн тэдний судалгааны гол дүгнэлт нь ББМО-н хамгийн чухал нөхцөл юм. Мөн дээрх тэгшитгэлээс  эдийн засгийн өсөлт болон мөчлөг хоорондоо харилцан үйлчилдгийг харж болох бөгөөд өсөлт болон мөчлөгийн судалгааг нэгтгэж болохыг илэрхийлнэ.

ЭХ СУРВАЛЖ:
McCandless, G. (2008). The ABCs of RBCs: an introduction to dynamic macroeconomic models. Harvard university press.
Nelson, C., & Plosser, C. (1982). Trends And Random Walks In Macroeconmic Time Series . Journal of Monetary Economics.
Prescott, E. (1986). Theory ahead of business cycle measurement. Federal Reserve Bank of Minneapolis Quarterly Review, pp. 9–22.
Robert J. Barro; Xavier Sala-i-Martin. (2004). Economic growth, Massachusetts Institute of Technology.
Баасансүрэн, О. (2013). Бодит бизнесийн мөчлөгийн бенчмарк загварын зарим өргөтгөлийн судалгаа. СЭЗДС.