Thursday, October 30, 2014

Их хямрал – Их хөгжил

“Эр хүн туг ч барина тугал ч хариулна”. Зарим хүмүүс байнга туг барихыг санаархдаг бол харин зарим нь тугал хариулсаар л. Гэхдээ ертөнцийн бүхий л зүйл тэнцвэртэй оршдог юм шиг санагддаг. Өдөр шөнө, сайн муу, буян нүгэл, баяр гуниг, эр эм гээд л. Эндээс бид туг ч барьсан бол тугал хариулж үзсэн л байх, тугал хариулсан бол туг барих л болно гэсэн этгээд логик гарч ирнэ.
Эдийн засгийн ухаанд ч би үүнийг ижил утгаар тусгаж хардаг. Ерөнхий хандлагаас илүү хэт хөгжиж дэвшээд байгаа бол хямрал дөхөж байгаа буюу эсрэгээрээ хямралын дараа хурдтай үсрэнгүй хөгжил бий болно. Өнгөц ТУГ, ТУГАЛЫН жишээгээр харж болох ч онолын хүрээнд (Бизнесийн Мөчлөгийн Онол) үндэслэлтэй тайлбар юм.
Шулуухан хэлэхэд Их хямралын шалтгаан нь Их (хурдацтай) хөгжил. Иймд бид хямралын нөлөөг сул байлгахын тулд нөгөө л үл үзэгдэгч гарт үлдээх хэрэгтэй. Төрийн (хөндлөнгийн) оролцоо улам л асуудлыг даамжруулна.
*Зураг: Great Depression irony as people wait in breadline in Ohio, 1937



Monday, October 27, 2014

Үл үзэгдэгч ба үзэгдэгч гар

Эдийн засгийн онолын номлолоос гараад удаагүй байгаа миний толгойд үл үзэгдэгч гар гэсэн ойлголт хадаастай хэвээр л байдаг. Үл үзэгдэгч гарыг Агуа их сэтгэгч, эдийн засагч философич А.Смит 1759 оны “The Theory of Moral Sentiments” болон 1776 оны “The Wealth of Nations” хэмээх бүтээлүүдээрээ танилцуулсан байдаг. Миний л ойлгосноор эдийн засагт дан төрийг оролцоог үл саашаасан төдийгүй зам ёсны үйл явцыг гүн санааг агуулдаг юм шиг санагддаг.
Миний мэдэх мундаг эрдэмтэн, мэргэд үл үзэгдэгч гарын санааг үеэ өнгөрөөсөн, одоо бол төрийн оролцоо, зохицуулалтгүйгээр улс хөгжинө  гэж байхгүй гэх. Магадгүй энэ үнэн байх. Магадгүй 2014 оны эдийн загсийн нобелийн шагналыг зах зээлийн зохицуулалтын чиглэлээр өгсөн байх.
Гэвч сурах бичгийн агуулгаар үл үзэгдэгч гарын нөлөөг толгойдоо шингэтэл заалгасан миний үзэл бодол төдийлөн өөрчлөгдөхгүйн шүү. Нэгэн цагт төрийн идэвхт оролцоог дэмжигчдийн гол төлөөлөгч ноён Кейнс Бид бүгд урт хугацаанд үхнэ гэсэн байдаг.

Хэрэв бид үл үзэгдэгч гараар зохицуулагдах зам ёсны үйл явцыг өөрчлөх гээд дайраад байгаа бол яах вэ. Хэрэв бидний хамгийн оновчтой зам одоогийн байгаа нөхцөл байдал бол яах вэ. Хэрэв бид үл үзэгдэгч гарын өөрсдийн үзэгдэгч гараар сольж зам ёсны үйл явцад хуруу дүрээд байгаа бол яах вэ. Урт хугацаанд нэгэн үхэхээс хойш гээд ойрын, өөрийн, аминчхан бодлоор эрх мэдлээ тогтоох гэж ТӨР гэсэн нэрийн дор үзэгдэгч гараар хязгаараас хэтэрч хутгалдаад байгаа бол яах вэ.

Saturday, October 11, 2014

Герман, 1920 он

Дэлхийн нэгдүгээр дайн нь Германы эдийн засгийг маш тогтворгүй байдалд хүргэсэн. Энэ нь ч Адолф Гитлер зэргийн хүмүүст салхины чигийг өөрчлөх таатай боломжийг олгосон. Тухайн үед ихэхн орнуудад нийгмийн хандлагаас хамаарч эдийн засгийн өнгө аяс тодорхойлогдож байсан. Тэр дундаа Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдаж Франц, Их Британд асар их хэмжээний нөхөн төлбөрийн өрөнд унж газар нутгийнхаа 13 хувийг золигт гаргачихаад байсан Германы хувь төдийлөн эерэг өнгө аяж хөврөхгүй л байсан үе.



*Зураг, A disabled First World War veteran begging on the streets of Berlin, 1923