Хэрэв та ганцаараа арал дээр хаягдсан бол яах вэ? Яг л Робинзон Крузо шиг. Та хэр удаан амьдарч чадах бол. Арал дээр ясаа тавих болуу эсвэл амьд үлдэж завь хийн гэртээ харьж чадах болов уу. Надад ч хааяа ийм бодол төрдөг. Тэр арал хэрхэн амьд үлдэх талаар үлгэрийн мэт бодлууд хөвөрдгийг нуугаад яахав. Тэгвэл энэхүү Робинзон Крузо гэдэг нь Даниел Дефогийн 1719 оны “The Farther Adventures of Robinson Crusoe” нэртэй уран зохиолын гол баатар юм. Энэ зохиолоор нилээн хэдэн кинонууд хийгдсэн байдаг. Надад орчин үеийн Робинзон Крузо гэж хэлж болох Томас Ханксийн тоглосон 2000 оын “ Cast Away ” кино илүү ойр санагддаг. FedEx-н системийн инженер Чак Ноланд Малайз руу (дахиад л) явж байгаад далайн шуурганд цохиулж номхон далайд осолддог. Тэр FedEx -н ажилтан хувь хүнийх нь талаас харвал сэтгэлийн хаттай бас ч хүү сэргэлэн , хайр сэтгэлдээ үнэнч залуу. Харамсалтай нь арал дээр тулгарсан хүнд асуудлуудын нэг болох шүдний өвчинг нь эдгээж чадах шүдний эмчтэй ( өмнө нь уулзаж байсан ) эхнэр...
Өөрийн бодол өөртөө зөв ч хүн хэлэхээс наашгүй