Tuesday, August 19, 2014

Нууц Ардчилсан Культличность VIA Бат Инженер

Чойбалсангаас өмнө Монголд культличность төрж байсангүй. Түмэн шануй ч, Модун шануй ч, Европын талд анх хүрсэн Аттилла ч, дэлхийн талыг эзэлсэн агуу их Тэмүүжин Чингис хаан ч түүний үр ач болох их бага хаадууд ч, мөн хаадын удмын хатантай тавнан Доголон төмөр хаан ч культличность байсангүй. Тэд жирийн л нэг нүүдэлчин баатар эрс байлаа. Нүүдэлчдийн амьдралын нөхцөл, ахуй оршил, амь өрссөн тэмцэл нь өөрөө өөрийн сул талыг өөрийн хүнээс сонсон авч, өөрийгөө шүүмжлэхийг хүлээн зөвшөөрч, өөрийн алдаагаа өстөнтэйгөө алалдах тулаанаас өмнө засан сайжруулдаг ёсыг бий болгосон байдаг. Хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг үг чухамхүү үүнээс үүдэлтэй. Тэмүүжиний бяр хүч нь нөхдөө  байгутай дайснаа ч нөхөр болгож чадаж байсанд л оршдог. Цусанд нь эрх чөлөө нь буцалж, ясанд нь эр зориг нь хатуужиж байдаг талын Монгол баатруудыг өөрөө дарж биш харин бусдыг дарах боломжийг нь чөлөөтэй нээж өгч байж л дагуулж тэргүүлж, хамаг хүчийг нь нэгтгэн чиглүүлж чадахыг хамгийн түрүүнд ойлгосон агуу баатар  бол яах аргагүй Есүхэй баатрын өнчин хүү Тэмүүжин билээ. Чингис хаан  ч тэр, бусад хаад ч тэр ард иргэдээ айдас хүйдсээр биш, асрал хайраар, арга зарчмаар залж байсан нь түүхнээ бичигдэн үлджээ. Их хурилдай бол цэргийн ардчилалын анхны хувилбар байсан билээ. Хаан, харц ялгаагүй шүүмжлэх, алдааг нь засч хэлэх эрхгүй ноёд, жанжин, албатуудтай байсансан бол Монголчууд тэр их олон ялалтыг авч чадах байсан гэж үү. 20-р зууны эхэн үеийн дэлхийн улс гүрнүүдийн бургилаан, бужигнаан дундаас их хаадуудын маань өвлөж үлдээсэн нутаг дээр Монгол улс сэргэх, сөнөхийн заагт бүдчин босож ирэв.
Via 
http://batengineer.blogspot.com/2014/08/blog-post.html#comment-form "Бат-Инженер"