Эдийн засгийн загварчлалыг түүхэн
үеэр нь авч үзвэл 1929 оны их хямралыг бүтэн ажил эрхлэлтэд төрийн үүрэг
хариуцлага чухал гэсэн санаа дээр тайлбарлаж чамгүй хүчээ авч бараг хагас зуун
жил ноёрхсон Кейнсийн хандлагаас эхлэлтэй гэж зарим эрдэмтэд үздэг. Үл үзэгдэгч
гарын санааг үгүйсгэж төрийн оролцоо, үүний үр нөлөөтэй байдлыг (үр ашигт эрэлтийн
зарчим, хөшүүн үнэ, цалин, төгс бус өрсөлдөөн г.м) онцолдог уг хандлага эдийн засгийн загварчлалыг илүү
эконометрик загвараар загварчилдаг.
Роберт Лукас (1976) Кейнсийхнийг загварчлалыг микро эдийн засгийн үндэслэлгүй байгаа тул үр дүн нь буруу гардаг хэмээн шүүмжилсэн байдаг. Түүний “бодит эдийн засгийн динамик үйл хөдлөлийг тун сайн дуурайлгасан бүрэн хэмжээний зохиомол эдийн засаг гэж хэлж болох ЗАГВАР” бий болгох хэрэгтэй гэсэн зөвлөмж нь цаашид Бодит Бизнесийн Мөчлөгийн сургууль, Шинэ Кейнсийн сургуулиудын эдийн засгийн загварчлалын чиглүүлэгч одоогийн динамик стохастик ерөнхий тэнцвэрийн (ДСЕТ) загваруудын эхлэлийг тавьсан. Гэвч энэ бол өөр түүх.
Роберт Лукас (1976) Кейнсийхнийг загварчлалыг микро эдийн засгийн үндэслэлгүй байгаа тул үр дүн нь буруу гардаг хэмээн шүүмжилсэн байдаг. Түүний “бодит эдийн засгийн динамик үйл хөдлөлийг тун сайн дуурайлгасан бүрэн хэмжээний зохиомол эдийн засаг гэж хэлж болох ЗАГВАР” бий болгох хэрэгтэй гэсэн зөвлөмж нь цаашид Бодит Бизнесийн Мөчлөгийн сургууль, Шинэ Кейнсийн сургуулиудын эдийн засгийн загварчлалын чиглүүлэгч одоогийн динамик стохастик ерөнхий тэнцвэрийн (ДСЕТ) загваруудын эхлэлийг тавьсан. Гэвч энэ бол өөр түүх.
Энэ бүх микро үндэслэл бүхий (ДСЕТ)
загварчлал, үнэлгээ нь эдийн засгийн өсөлтийн онолоос эхтэй. Эдийн засгийн
өсөлтийн онолын тулгыг чулууг Адам Смит (1776), Дэвид Рикардо (1817), Томас
Мальтус (1798), бүүр хойно Фрэнк Рамсэй (1928), Аллин Юнг (1928), Жосеп Шүмпитер (1934) зэрэг тавилцсан гэж
үздэг. Гэхдээ орчин үеийн өсөлтийн онолыг түүхийг Рамсэйгийн 1928 оны
судалгааны ажлаас эхлэх зүйтэй байх. Харамсалтай нь их хямралыг ялан дийлсэн
Кейнсийхны сүрэнд дарагдаж 1960 он хүртэл төдийлөн авч хэлэгдсэнгүй. Уг
хугацаанд Кейнсийн санаатай хослуулан
(Харрод 1939, Домар 1946) өсөлтийн онолыг хөгжүүлэх оролдлого хийгдэж
байсан ч төдийлөн наалдаж чадаагүй
билээ.
Өсөлтийн онолын хамгийн жин дарахуйц
хувь нэмрийг Солоу (1956)
болон Сван (1956) оруулсан гэж үздэг. Солоу – Сваны загварын гол
онцлог нь Неоклассик үйлдвэрлэлийн функцийг ашигладаг (өргөжилтийн тогтмол
үр өгөөж, орц бүрээр буурах үр өгөөжтэй, орц хоорондын орлуулалтын мэдрэмж
эерэг, тогтвортой зэрэг). Уг
үйлдвэрлэлийн функцийг тогтмол хадгалах хадлагатай уялдуулж маш энгийн боловч өргөн
хүрээний эдийн засгийн утга бүхий ерөнхий тэнцвэрийн загвар болж чадсан.
Өсөлтийн онолын дараагаар давлагааг
1980 оны дундуур Ромер (1986), Лукас (1988) нарын ажлаас эхлэлтэй урт хугацааны
эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэгч хүчин зүйлс нь бизнесийн мөчлөг эсвэл мөчлөг
сөрсөн мөнгөний, сангийн бодлогоос илүү чухал нөлөөтэй гэж үзсэн үзлээр
эхлүүлсэн. Нэг хүнд оногдох капиталын өсөлт нь санамсаргүй технологийн шокоос
хамаардаг гэсэн санааг нэмж (дотоод
өсөлтийн загварууд) судалгаа хөгжүүлэлт, хүмүн капитал хөдөлмөрийн
нийлүүлэлт, технологийн дэвшлийн тархалт зэргээг өргөтгөсөн.
Харамсалтай үүнээс цааш дан өсөлтийн
онолыг төлөөлөн хийгдсэн ажил төдийлөн газар аваагүй. Энэ нь ч эдийн засгийн
өсөлтийн онол, бизнесийн мөчлөгийн онол нь нэг гэж судлагдахуун гэж үзэх
үзэлтэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл микро эдийн засгийн үндэслэл бүхий
өсөлтийн загвар (Солоу-Сван) нь өрх, пүүсийн оновчлол, рациональ хүлээлт, үнэ
болон цалингийн хувь үзүүлэх зах зээлийн хүч, дотоодын болон гадаадын
санхүүгийн зах зээл, Мөнгөний болон Сангийн бодлогын зарчим зэргээр өргөтгөж,
ДСЕТ загварчлалыг хөгжүүлэх таатай хөрс болсон.Дараа холбоос> Эдийн засгийн өсөлт, 2014
Эх сурвалж:
McCandless, G. (2008). THE ABCs oF RBCs: an introduction to dynamic macroeconomic models. HARVARD UNIVERSITY PRESS.
Robert J. Barro; Xavier Sala-i-Martin. (2004). ECONOMIC GROWTH. Massachusetts Institute of Technology
Comments
Post a Comment