Thursday, May 14, 2015

Бодит бизнесийн мөчлөгийн судалгаа: Хөрөнгийн үнийн өөрчлөлт


Сержио Ребелогийн 2005 оны судалгааны ажилд мөчлөгийн судалгаанд бодит бизнесийн мөчлөгийн хандлагын оруулсан хувь нэмэр, гол шүүмжлэл, сорилтууд сүүлийн үеийн хандлагыг тоймлосон. Ребелогийн үзэж буйгаар бодит бизнесийн мөчлөгийн судалгаа анх дэлгэрч байх үед үндсэн 2 сорилттой тулгарсан. Эхний гол сорилт нь хөрөнгийн үнийг тайлбарлах байв. 

  • Хөрөнгийн үнийн өөрчлөлт
Бодит бизнесийн мөчлөгийн загварууд бодит макро тоон үзүүлэлтүүдийг маш гайхалтайгаар дууриаж чаддаг (Барьж байгуулах хугацаа, 1982). Гэвч 1985 оны Мехра болон Прескотт нарын ажлаар Бодит Бизнесийн Мөчлөгийн загварууд хөрөнгийн үнийг тайлбарлаж чадахгүй байгаа нь харагдсан. Энэ нь нэг талаасаа нийтлэг тавил бүхий ханамжийн функцээс хамааралтай. Ханамжийн функцийн тавил нь бонд (эрсдэлгүй өгөөжтэй) болон үнэт цаасны дундаж өгөөжийн зөрүүг тайлбарлаж чадахааргүй байсан. Учир нь Мехра болон Прескотт нарын загварын үр дүнгээс (1889-1978 оны хооронд) үнэт цаасны дундаж өгөөж нь хэт өндөр, эрсдэлгүй өгөөжийн түвшин нь хэт доогуур байсан. Энэ асуудал нь үнэт цаасны шагналын оньсогыг, эрсдэлгүй хүүгийн оньсого –н судалгааг эхлүүлсэн.
Лукас 1978 оны ажилд хэрэглээний зуршил (habit formation) буюу ханамж нь өмнөх үеийн хэрэглээний тодорхой хувиас хамаардаг байдлаар өргөтгөснөөр үнэт цаасны премиумын оньсогын нэгдүгээр эрэмбийн тайлбарлах чадварыг нэмэгдүүлсэн. Загварын үр дүн үнэт цаас болон бондын өгөөжийн өөрчлөлтийн харьцангуй сайн тайлбарладаг ч бондын өгөөжийг бодит байдлаар харьцангуй хэлбэлзэл өндөртэй загварчилдаг.
Жишээлбэл хэрэглээний зуршил бүхий ханамжийн функц дараах байдлаар байж болно:
Болдрин, Кристиано, ба Фишер (2001) нар дан ганц хэрэглээний зуршилийг загварт өргөтгөн оруулснаар “үнэт цаасны шагналын оньсогыг” тайлбарлаж чадахгүй гэдгийг харуулсан. Энгийн Бодит Бизнесийн мөчлөгийн загваруудад үнэт цаасны шагналын оньсого үүсдэггүй. Учир нь ажиллах цагийн уян хатан байдал, капитал хуримтлалын шугаман хамаарал зэрэг нь хэрэглээг хангалттайгаар тогтворжуулж өгдөг. Харин хөдөлмөрийн нийлүүлэлтийг хурдан өөрчлөхөд зардалтай (хуримтлал бүхий хөдөлмөр, үл хуваагдах хөдөлмөр зэрэг) загваруудад уг оньсого илэрдэг. (Boldrin, Chiristiano, & Fisher, 1999).
Хөрөнгийн өгөөжийн хэлбэлзэл маш бага байдаг гол шалтгаан нь хөрөнгийн нийлүүлэлт төгс мэдрэмжтэй байдагтай холбоотой. Хэрэглээний зуршил нь хөрөнгийн өгөөжийг хэлбэлзүүлэхгүйгээр хэрэглээний өөрчлөлтийг жигд байлгадаг. Болдрин нар (2001) капиталын нийлүүлэлтийн мэдрэмжийг бууруулах зорилгоор энгийн бодит бизнесийн мөчлөгийн загварт өөрчлөлт хийсэн. Тэд хөрөнгө оруулалт болон хэрэглээний бүтээгдэхүүн өөр өөр секторт үйлдвэрлэгддэг бөгөөд сектор хооронд капитал болон хөдөлмөр хувиарлагдахад үрэлт бий болдог гэж үзсэн. Хэрэглээний зуршлын тогтолцоонуудын тохиолдлуудын хэлбэрүүдийг Абел (1990), Константинидис (1990) нар шалгасан байдаг. Ерөнхийдөө хэрэглээний зуршлаар хэрэглээг жигд байлгах хандлагыг оруулснаар үнэт цаасны өгөөжийг хэлбэлзэмтгий болгож урамшууллыг өсгөдөг. Хэдийн хэрэглээний зуршил нь хөрөнгийн өгөөжийн оньсогыг бага ч гэсэн тайлбарлаж байгаа ч бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц бүрэн тайлбарласан тайлбар  хараахан гараагүй хэвээр байна.

Бизнесийн мөчлөгийн хэмжилтийн онол (Prescott, 1986)

Copy and WIN : http://ow.ly/KNICZ
Бизнесийн мөчлөгийн хэмжилтийн онол (Prescott, 1986)

Copy and WIN : http://ow.ly/KNICZ
Бизнесийн мөчлөгийн хэмжилтийн онол (Prescott, 1986)

Copy and WIN : http://ow.ly/KNICZ
Бизнесийн мөчлөгийн хэмжилтийн онол (Prescott, 1986)

Copy and WIN : http://ow.ly/KNICZ
Бизнесийн мөчлөгийн хэмжилтийн онол (Prescott, 1986)

Copy and WIN : http://ow.ly/KNICZ

ЭХ СУРВАЛЖ

Boldrin, M., Chiristiano, L. J., & Fisher, J. D. (1999). Habit persistence, asset returns and business cycle. NBER.
Kydland, F. E., & Prescott, E. C. (1982). Time to Build and Aggregate Fluctuations. The Econometric Society.
McCandless, G. (2008). THE ABCs oF RBCs: an introduction to dynamic macroeconomic models. HARVARD UNIVERSITY PRESS.
Prescott, E. (1986). Theory ahead of business cycle measurement. Federal Reserve Bank of Minneapolis Quarterly Review, pp. 9–22.
Rebelo, S. (2005). Real business cycle models:past, present, and future. NBER.
Robert E. Lucas, J. (1978). Asset Prices in an Exchange Economy. Econometrica, Vol. 46, No. 6.
Robert J. Barro; Xavier Sala-i-Martin. (2004). ECONOMIC GROWTH. Massachusetts Institute of Technology.
Баасансүрэн, О. (2013). Бодит бизнесийн мөчлөгийн бенчмарк загварын зарим өргөтгөлийн судалгаа. СЭЗДС.