Wednesday, June 10, 2015

Бизнесийн мөчлөг (Mitchell, 1927)

Уг өгүүллэгийн зорилго нь “бизнесийн мөчлөг”-г тодорхойлж эдийн засагт хэрхэн ажиглагдаж нөлөөлдөг, эдийн засагчдын гол тайлбарууд болон судалгааны цаашдын хандлагыг тодорхойлоход оршиж байсан. Тэрээр судалгааны ажлынхаа хүрээнд бизнесийн мөчлөгийн үе шатууд, үйл явц, гол шалтгаануудыг судлан, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замууд болон тухайн үеийн онолын тайлбаруудыг тоймлож цаашдын судалгааны чиглэлийг харуулсан. Бизнесийн мөчлөгийн албан ёсны тодорхойлолтыг уг бүтээлд тодорхойлсон ба мөчлөгийн суурь судалгаа, техник шинжилгээний эхлэлийг тавьсан.

Мөчлөгийн гол шалтгаануудаар цаг агаар, тодорхой бус байдал, шийдвэр гаргагчын сэтгэлзүйн онцлог, технологийн дэвшил, бүтээн байгуулалт зэргийг онцолсон. Түүний бүтээлүүд дээр үндэслэн мөчлөгийн хэмжилт, тогтсон баримт техник шинжилгээ болон бизнесийн мөчлөгийн онолын гол хандлагууд хөгжсөн билээ.

Wesley Clair Mitchell
(1874 – 1948)



ЭХ СУРВАЛЖ
Mitchell, W. C. (1927). Business Cycles: The Problem and Its Setting.
Баасансүрэн, О. (2013). Бодит бизнесийн мөчлөгийн бенчмарк загварын зарим өргөтгөлийн судалгаа. СЭЗДС.