Skip to main content

Posts

Showing posts from 2014

Оverlapping Generations Model (OLG)

Солоугийн загварын, өмнө танилцуулсан  ( Солоугийн загвар ) сул тал нь хадгалах хандлага нь хувьсдаггүйгээр, экзоген тодорхойлогддог. Энэхүү цоорхойг нөхсөн гэж хэлж болох нилээн амжилттай загваруудыг нэг болон OLG, үе давхцах загвар юм. Нэг талаараа төлөөлөгч өрх хязгааргүй цаг хугацаанд амьдардаг ч амьдралын хоёрхон, ер нь хэд ч байж болно үеийг түүлж өнгөрүүлдэг. Эхний үедээ ажиллаж, хөдөлмөрлөж дараа үедээ тэтгэвэрт гарах эсвэл эхний үед нь боловсрох дараагийн үедээ хөдөлмөрлөх гэх зэрэг.  Хугацаан нэг үед тухайн хугацаанд төрсөн залуучууд өмнөх үед төрсөн хөгшчүүдтэй зэрэгцэж амьдардаг гэдгээрээ үе давхцах гэсэн мөн утгыг илэрхийлнэ. Төлөөлөгч нь өөрийн туулж өнгөрүүлэх амьдралын үеүүдийг харж хадгаламжийн хэмжээгээ тохируулдаг гэсэн энэ санаа алдарт Пол Самуэлсоны 1958 оны бүтээлээс үндэслэгдэж Пэтр Даймондын 1965 оны бүтээлээр биежсэн. Тухайн төлөөлөгч нь өөрийн I болон II дугаар үеийн хэрэглээнээс авах ханамжаа төсвийн хязгаарлалтын хүрээнд хамгийн их байлга...

Солоугийн загвар

Энгийн нэгэн цагаачлагч гэр бүлийн удам, дайчин цэрэг эр, нобелийн шагналын эзэн (1987), эдийн засгийн өсөлтийн онолын гол төлөөлөгч, бардам ихэмсэг мөн агуа нэгэн бол Роберт Солоу билээ. 1957, 1970 он бол түүний өсөлтийн онолын тулгуур бүтээлүүдийг туурвисан хугацаа юм. Солоугийн загвар нь нэлээн энгийн, үйлдвэрлэлийн тогтмол үр өгөөжтэй, капиталын өөрчлөлтийн хууль, хадгаламжийн түвшин байдаг. Тэнцвэрийн нөхцөлд хөрөнгө оруулалт хадгаламжийн түвшинтэй тэнцэнэ. Загварын салшгүй нэг зүйл бол үйлдвэрлэлийн функц юм. Үйлдвэрлэл нь капиталын нөөц, хөдөлмөрийн нөөцийг ашиглах бөгөөд мөн технологийн түвшинг харуулсан A хэмээн коэффициентээс бүрдэнэ. Хожим энэ технологийн коэффициентийг санамсаргүй хэлбэлзэгч хүчин зүйлийг нэмж эдийн засгийн агуулгыг өргөжүүлснээр ихээхэн маргаан, хөгжил дэвшлийг (Бодит Бизнесийн Мөчлөгийн Онол) авчирсан билээ. Нэг хүнд оногдох хэмээх үзүүлэлтээр харуулсан нь тун эерэг нөлөөтэй бас ач холбогдолтой болж чадсан. Нэг талаасаа хүн бүрийн эрх ашгийг авч үзэж...

Эдийн засгийн өсөлтийн онол

Эдийн засгийн загварчлалыг түүхэн үеэр нь авч үзвэл 1929 оны их хямралыг бүтэн ажил эрхлэлтэд төрийн үүрэг хариуцлага чухал гэсэн санаа дээр тайлбарлаж чамгүй хүчээ авч бараг хагас зуун жил ноёрхсон Кейнсийн хандлагаас эхлэлтэй гэж зарим эрдэмтэд үздэг. Үл үзэгдэгч гарын санааг үгүйсгэж төрийн оролцоо, үүний үр нөлөөтэй байдлыг ( үр ашигт эрэлтийн зарчим, хөшүүн үнэ, цалин, төгс бус өрсөлдөөн г.м ) онцолдог уг хандлага эдийн засгийн загварчлалыг илүү эконометрик загвараар загварчилдаг. Роберт Лукас (1976) Кейнсийхнийг загварчлалыг микро эдийн засгийн үндэслэлгүй байгаа тул үр дүн нь буруу гардаг хэмээн шүүмжилсэн байдаг. Түүний “ бодит эдийн засгийн динамик үйл хөдлөлийг тун сайн дуурайлгасан бүрэн хэмжээний зохиомол эдийн засаг гэж хэлж болох ЗАГВАР ” бий болгох хэрэгтэй гэсэн зөвлөмж нь цаашид Бодит Бизнесийн Мөчлөгийн сургууль, Шинэ Кейнсийн сургуулиудын эдийн засгийн загварчлалын чиглүүлэгч одоогийн динамик стохастик ерөнхий тэнцвэрийн ( ДСЕТ ) загваруудын эхлэлийг тавьсан...

Эдийн засгийн загварчлал, ДСЕТ

Мөнгөний бодлогын нөлөөг харуулах загварууд сүүлийн 10 жилийн турш хурдацтай хөгжиж байна. Энэ бол Динамик Стохастик Ерөнхий Тэнцвэрийн ( ДСЕТ ) загвар юм. Анх Швейцарын төв банк буюу “ Sveriges Riksbank ” дараагаар нь Европын төв банк, Норвегийн төв банк Холбооны нөөцийн сан зэрэг томоохон зохицуулагч байгууллагууд ДСЕТ загварыг мөнгөний бодлогын үр нөлөөг ашигласан судалж эхэлсэн. Яагаад мөнгөний бодлого гэвэл Шинэ сонгодог онолын урсгалын эдийн засгийг төлөөлөгчөөр дамжуулан загварчлах арга зүй дээр суурилж Монетарист хандлагын мөнгөний бодлогоор үр нөлөөтэй байдлыг, уламжлалт үзэл баримтлалын дээрээ нэмж голлох шүүмжийг бут цохисон Шинэ Кейнсийн хандлагатай холбоотой. ДСЕТ загварыг гол оролцогчид, тэдгээрийн харилцан хамаарлыг багтаасан жижгээс дунд хэмжээтэй эдийн засгийн цогц загвар хэмээн нэрлэж болно. Ерөнхий тэнцвэр гэдэг нь үнэ, хүүгийн түвшин зэрэг тухайн үзүүлэлтийн эрэлт, нийлүүлэлт тэнцэх хүртэл засварлагддаг гэсэн үндсэн зарчим дээр тулгуурладаг. Харин эдийн за...

Би нүүдлийн цахилгаан станц

Би нүүдлийн цахилгаан станц Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаасаа уудлах Өнгө гэрэл өөрөөсөө эрэх Би нүүдлийн цахилгаан станц Сэдвийг нүүрс шиг залгиж Сэрэхүйн зууханд шатааж шинийг сүлэх Шүүдэр тоолон гэгээ цацах Би нүүдлийн цахилгаан станц Арьсгүй гараар хорвоог тэмтэрч Аль харанхуй руу судасааараа гэрэл өртөөлөх Халиун талаасаа ургасан Халуунтай хүүхэд шиг уухилсан Би нүүдлийн цахилгаан станц Өөнтөгч сэтгэлийнхээ хөөрөлд автаж Өдөртөө хэд асарч унтардагч Дэлхийн цөмөөс хүйгээрээ цэнэглэгдэж Дээд тэнгэрийн одонд хүслээрээ хэлхэгдсэн Би нүүдлийн цахилгаан станц Б.Лхагвасүрэн

Их хямрал – Их хөгжил

“Эр хүн туг ч барина тугал ч хариулна”. Зарим хүмүүс байнга туг барихыг санаархдаг бол харин зарим нь тугал хариулсаар л. Гэхдээ ертөнцийн бүхий л зүйл тэнцвэртэй оршдог юм шиг санагддаг. Өдөр шөнө, сайн муу, буян нүгэл, баяр гуниг, эр эм гээд л. Эндээс бид туг ч барьсан бол тугал хариулж үзсэн л байх, тугал хариулсан бол туг барих л болно гэсэн этгээд логик гарч ирнэ. Эдийн засгийн ухаанд ч би үүнийг ижил утгаар тусгаж хардаг. Ерөнхий хандлагаас илүү хэт хөгжиж дэвшээд байгаа бол хямрал дөхөж байгаа буюу эсрэгээрээ хямралын дараа хурдтай үсрэнгүй хөгжил бий болно. Өнгөц ТУГ, ТУГАЛЫН жишээгээр харж болох ч онолын хүрээнд (Бизнесийн Мөчлөгийн Онол) үндэслэлтэй тайлбар юм. Шулуухан хэлэхэд Их хямралын шалтгаан нь Их (хурдацтай) хөгжил. Иймд бид хямралын нөлөөг сул байлгахын тулд нөгөө л үл үзэгдэгч гарт үлдээх хэрэгтэй. Төрийн (хөндлөнгийн) оролцоо улам л асуудлыг даамжруулна. *Зураг: Great Depression irony as people wait in breadline in Ohio, 1937

Үл үзэгдэгч ба үзэгдэгч гар

Эдийн засгийн онолын номлолоос гараад удаагүй байгаа миний толгойд үл үзэгдэгч гар гэсэн ойлголт хадаастай хэвээр л байдаг. Үл үзэгдэгч гарыг Агуа их сэтгэгч, эдийн засагч философич А.Смит 1759 оны “The Theory of Moral Sentiments” болон 1776 оны “The Wealth of Nations” хэмээх бүтээлүүдээрээ танилцуулсан байдаг. Миний л ойлгосноор эдийн засагт дан төрийг оролцоог үл саашаасан төдийгүй зам ёсны үйл явцыг гүн санааг агуулдаг юм шиг санагддаг. Миний мэдэх мундаг эрдэмтэн, мэргэд үл үзэгдэгч гарын санааг үеэ өнгөрөөсөн, одоо бол төрийн оролцоо, зохицуулалтгүйгээр улс хөгжинө  гэж байхгүй гэх. Магадгүй энэ үнэн байх. Магадгүй 2014 оны эдийн загсийн нобелийн шагналыг зах зээлийн зохицуулалтын чиглэлээр өгсөн байх. Гэвч сурах бичгийн агуулгаар үл үзэгдэгч гарын нөлөөг толгойдоо шингэтэл заалгасан миний үзэл бодол төдийлөн өөрчлөгдөхгүйн шүү. Нэгэн цагт төрийн идэвхт оролцоог дэмжигчдийн гол төлөөлөгч ноён Кейнс “ Бид бүгд урт хугацаанд үхнэ ” гэсэн байдаг. Хэрэв бид үл үзэгдэгч га...

Герман, 1920 он

Дэлхийн нэгдүгээр дайн нь Германы эдийн засгийг маш тогтворгүй байдалд хүргэсэн. Энэ нь ч Адолф Гитлер зэргийн хүмүүст салхины чигийг өөрчлөх таатай боломжийг олгосон. Тухайн үед ихэхн орнуудад нийгмийн хандлагаас хамаарч эдийн засгийн өнгө аяс тодорхойлогдож байсан. Тэр дундаа Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдаж Франц, Их Британд асар их хэмжээний нөхөн төлбөрийн өрөнд унж газар нутгийнхаа 13 хувийг золигт гаргачихаад байсан Германы хувь төдийлөн эерэг өнгө аяж хөврөхгүй л байсан үе. *Зураг, A disabled First World War veteran begging on the streets of Berlin, 1923

Нууц Ардчилсан Культличность VIA Бат Инженер

Чойбалсангаас өмнө Монголд культличность төрж байсангүй. Түмэн шануй ч, Модун шануй ч, Европын талд анх хүрсэн Аттилла ч, дэлхийн талыг эзэлсэн агуу их Тэмүүжин Чингис хаан ч түүний үр ач болох их бага хаадууд ч, мөн хаадын удмын хатантай тавнан Доголон төмөр хаан ч культличность байсангүй. Тэд жирийн л нэг нүүдэлчин баатар эрс байлаа. Нүүдэлчдийн амьдралын нөхцөл, ахуй оршил, амь өрссөн тэмцэл нь өөрөө өөрийн сул талыг өөрийн хүнээс сонсон авч, өөрийгөө шүүмжлэхийг хүлээн зөвшөөрч, өөрийн алдаагаа өстөнтэйгөө алалдах тулаанаас өмнө засан сайжруулдаг ёсыг бий болгосон байдаг. Хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг үг чухамхүү үүнээс үүдэлтэй. Тэмүүжиний бяр хүч нь нөхдөө  байгутай дайснаа ч нөхөр болгож чадаж байсанд л оршдог. Цусанд нь эрх чөлөө нь буцалж, ясанд нь эр зориг нь хатуужиж байдаг талын Монгол баатруудыг өөрөө дарж биш харин бусдыг дарах боломжийг нь чөлөөтэй нээж өгч байж л дагуулж тэргүүлж, хамаг хүчийг нь нэгтгэн чиглүүлж чадахыг хамгийн түрүүнд ойлгосон агуу баатар...

Бодрол I

Туу сайхан зоонд нь Наран туяа солонгорсан Намираа суман дэлэнд нь Салхи исгэрэн наадсан Сайхан Монгол морь минь Сайхан Монгол морьд минь Зээр гvйцэм хурдаараа Хээр талыг туулахдаа Унаган багадаа хол явсан ч Унасан нутагтаа эргэж ирдэг

Бизнесийн мөчлөгийн судалгааны ажлууд

Судалгааны ажлууд ОНОЛЫН СУДАЛГААНЫ АЖЛУУД ЭМПИРИК СУДАЛГААНЫ АЖЛУУД СУУРЬ СУДАЛГААНЫ АЖЛУУД Дараах холбоос > Барьж байгуулах хугацаа (Kydland & Prescott, 1982) > Макроэкономиксийн хугацааны цувааны хандлага ба санамсаргүй тэнүүчлэл (Nelson & Plosser,1982) > Бизнесийн мөчлөгийн хэмжилтийн онол (Prescott, 1986)

Business Cycle II

Бизнесийн мөчлөгийн судалалгаанд гол нөлөө үзүүлсэн 3 аврагууд:

Business Cycle I

"Бизнесийн мөчлөг" хэмээх энэ 2 үгийн цаана эдийн засгийн асар өргөн, ярвигтай боловч маш энгийн ойлголт нуугдаж байх шиг. Анх хүн өөрийгөө "Нийгмийн хүн" гэж тодорхойлж эхэлснээр л бизнесийн мөчлөг гэгчийн боол болохоо ухаарсан байх. Нөгөө далайсан газар нь далд орж далласан газар нь гарч ирнэ гэдэг шиг л БМ-н ая ямбыг харах болсон. Энэ ямбат эрхмийг олон эдийн засагчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж тодорхойлсон байдаг. Эндээс олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нь Митчел болон Бөрнсийн 1946 ажил дээрх тодорхойлолт юм. "БМ нь улс даяар нийт эдийн засгийн хэмжээнд ажиглагддаг хэлбэлзэл бөгөөд бизнес эрхлэгчдийн үйл хөдлөлд нөлөөлдөг. Мөчлөг нь өрнөлт , уналт, хямрал болон сэргэлт гэсэн үе шатуудтай дахин давтагдах шинжтэй ба нэг жилээс илүү үргэлжилдэг , жижиг хэсгүүдэд хуваагддаггүй ." Дээрх тодохойлолтоос мөчлөг гэж ийм л юм байдаг гэж төсөөлөн сараачсан минь энэ:

Бодит Бизнесийн Мөчлөгийн эхлэл

1982 оны Кидланд болон Прескоттын дэвшүүлсэн бизнесийн мөчлөгийн цэвэр нийлүүлэлтийн талын тайлбар нь Шинэ сонгодог макроэкономиксийн хоёрдугаар давлагаа буюу Бодит Бизнесийн Мөчлөгийн судалгааг эхлүүлсэн. Ерөнхийдөө БМ-н загварууд нь рационал үйл хөдлөлтэй төлөөлөгч ханамжаа хязгаарлалтын дотор хамгийн их байлгах зорилго бүхий төлөөлөгч эдийн засгийн орчны ямар нэгэн өөрчлөлтөд хэрхэн хариу үйлдэл хийдэг вэ гэсэн асуултад хариулахыг зорьдог. Энэ асуултад хариулахын тулд эдийн засгийн орчин болон хугацаа хооронд хэрхэн холбогддогийг тодруулах хэрэгтэй. Мөн эдийн засгийн төлөөлөгчийн хийх сонголтууд, хэрэглээ ажиллах цаг хөрөнгө оруулалт зэргийг ангилна. Эдийн засгийн үзүүлэлтүүд гарцтай хугацаа, хүч, чиглэлийн хувьд х э р хамаарч байгаагаас динамик загварын суурийг тодорхойлдог. 

Мэндчилгээ, Ухаан далай номоос эхтэй

Сайн байцгаана уу? Миний бие Бодит Бизнесийн Мөчлөгийн онолыг ихээхэн сонирхон шимтдэг боловч эрдэм мэдлэг ахархан ажээ. Иймд энэхүү блогийг нээн та бүхний үзэл бодлоо хуваалцан, буруу зөв ч утга холбон өөрийн өчүүхэн бодлоо хуваалцаж та бүхний шүүмжлэлээр засаж, сайжруулахыг зорилоо. Эрдэм мэдлэгийн мөр ариун байг "Sober men, whose projects have been disproportioned to their capitals, are as likely to have neither wherewithal to buy money, nor credit to borrow it, as prodigals whose expence has been disproportioned to their revenue. before their projects can be brought to bear, their stock is gone, and their credit with it. When the profits of trade happen to be greater than ordinary, overtrading becomes a general error both among great and small dealers.  Adam Smith 1776 (p. 406) " Хүндэтгэн мэхийсэн Отгонбаярын Баасансүрэн