Skip to main content

Нууц Ардчилсан Культличность VIA Бат Инженер

Чойбалсангаас өмнө Монголд культличность төрж байсангүй. Түмэн шануй ч, Модун шануй ч, Европын талд анх хүрсэн Аттилла ч, дэлхийн талыг эзэлсэн агуу их Тэмүүжин Чингис хаан ч түүний үр ач болох их бага хаадууд ч, мөн хаадын удмын хатантай тавнан Доголон төмөр хаан ч культличность байсангүй. Тэд жирийн л нэг нүүдэлчин баатар эрс байлаа. Нүүдэлчдийн амьдралын нөхцөл, ахуй оршил, амь өрссөн тэмцэл нь өөрөө өөрийн сул талыг өөрийн хүнээс сонсон авч, өөрийгөө шүүмжлэхийг хүлээн зөвшөөрч, өөрийн алдаагаа өстөнтэйгөө алалдах тулаанаас өмнө засан сайжруулдаг ёсыг бий болгосон байдаг. Хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг үг чухамхүү үүнээс үүдэлтэй. Тэмүүжиний бяр хүч нь нөхдөө  байгутай дайснаа ч нөхөр болгож чадаж байсанд л оршдог. Цусанд нь эрх чөлөө нь буцалж, ясанд нь эр зориг нь хатуужиж байдаг талын Монгол баатруудыг өөрөө дарж биш харин бусдыг дарах боломжийг нь чөлөөтэй нээж өгч байж л дагуулж тэргүүлж, хамаг хүчийг нь нэгтгэн чиглүүлж чадахыг хамгийн түрүүнд ойлгосон агуу баатар  бол яах аргагүй Есүхэй баатрын өнчин хүү Тэмүүжин билээ. Чингис хаан  ч тэр, бусад хаад ч тэр ард иргэдээ айдас хүйдсээр биш, асрал хайраар, арга зарчмаар залж байсан нь түүхнээ бичигдэн үлджээ. Их хурилдай бол цэргийн ардчилалын анхны хувилбар байсан билээ. Хаан, харц ялгаагүй шүүмжлэх, алдааг нь засч хэлэх эрхгүй ноёд, жанжин, албатуудтай байсансан бол Монголчууд тэр их олон ялалтыг авч чадах байсан гэж үү. 20-р зууны эхэн үеийн дэлхийн улс гүрнүүдийн бургилаан, бужигнаан дундаас их хаадуудын маань өвлөж үлдээсэн нутаг дээр Монгол улс сэргэх, сөнөхийн заагт бүдчин босож ирэв.
Via 
http://batengineer.blogspot.com/2014/08/blog-post.html#comment-form "Бат-Инженер"

Comments

Popular posts from this blog

Бодит бизнесийн мөчлөгийн судалгаа: Хөрөнгийн үнийн өөрчлөлт

Сержио Ребелогийн 2005 оны судалгааны ажилд мөчлөгийн судалгаанд бодит бизнесийн мөчлөгийн хандлагын оруулсан хувь нэмэр, гол шүүмжлэл, сорилтууд сүүлийн үеийн хандлагыг тоймлосон. Ребелогийн үзэж буйгаар бодит бизнесийн мөчлөгийн судалгаа анх дэлгэрч байх үед үндсэн 2 сорилттой тулгарсан. Эхний гол сорилт нь хөрөнгийн үнийг тайлбарлах байв.  Хөрөнгийн үнийн өөрчлөлт Бодит бизнесийн мөчлөгийн загварууд бодит макро тоон үзүүлэлтүүдийг маш гайхалтайгаар дууриаж чаддаг ( Барьж байгуулах хугацаа, 1982 ) . Гэвч 1985 оны Мехра болон Прескотт нарын ажлаар Бодит Бизнесийн Мөчлөгийн загварууд хөрөнгийн үнийг тайлбарлаж чадахгүй байгаа нь харагдсан. Энэ нь нэг талаасаа нийтлэг тавил бүхий ханамжийн функцээс хамааралтай. Ханамжийн функцийн тавил нь бонд ( эрсдэлгүй өгөөжтэй ) болон үнэт цаасны дундаж өгөөжийн зөрүүг тайлбарлаж чадахааргүй байсан. Учир нь Мехра болон Прескотт нарын загварын үр дүнгээс ( 1889-1978 оны хооронд ) үнэт цаасны дундаж өгөөж нь хэт өндөр, эрсдэлгүй өгөөжи...

Socio-economic development of Central Asian post Soviet countries and Soviet satellite state

  Kazakhstan, Kyrgyzstan, Tajikistan, Turkmenistan, and Uzbekistan are former Soviet states, and Mongolia was a Soviet satellite state. A t the beginning of the 1990s, these Central Asian countries declared independence from direct and indirect influence from Russia. They started from relatively similar social and economic conditions. This article will try to illustrate what has happened to socio-economics indicators since independence. Mineral rents (% of GDP) : Mineral rents are the difference between the value of production for a stock of minerals at world prices and their total costs of production. Minerals included in the calculation are tin, gold, lead, zinc, iron, copper, nickel, silver, bauxite, and phosphate. Net ODA received (% of GNI) : Net official development assistance (ODA) consists of disbursements of loans made on concessional terms (net of repayments of principal) and grants by official agencies of the members of the Development Assistance Committee (DAC), by mul...

Вариацийн арга

Өмнө танилцуулсан Робинзон Крузогийн  эдийн засгийн шийдийг Вариацийн аргаар хэрхэн олох талаар энд танилцуулна. Хэрэв та бүхний дунд Вариацийн аргын талаар нарийвчилсан мэдлэгтэй хүн байвал холбогдох зөвлөмжийг (шүүмж, засвар) өгвөл тун их таатай байх болно. Ямартай ч өөрийн ойлголтоороо тайлбарлахыг оролдлоо. Вариацийн аргын гол онцлог нь тухайн эдийн засгийг тогтвортой төлөвтөө байна ( t болон t+1 үеийн утгууд тэнцүү ) хэмээн үзэж утгыг олдог. Хязгааргүй хугацаанд амьдрагч зөвхөн нэг оролцогчтой энгийн загварын хувьд вариацийн арга дараах байдлаар ашиглагдана. Үйлдвэрлэлийн функц болон ханамжийн функц, Үйлдвэрлэлийн функц нь Кобб-Дуглас хэлбэртэй, харин ханамж нь хэрэглээнээс эерэг ажиллах цагаас сөрөг хамаарсан логарифмийн нийлбэр хэлбэртэй байна. Ханамжийг хамгийн их байлгахад төсвийн хязгаарлалт болон үйлдвэрлэлийн хязгаарлалттай тулгарна. Эндээс 2 хязгаарлалын хувьд лагранжийг бичнэ нэгдүгээр эрэмбийн нөхцөлүүдийг эхлэлийн хугацаанаас хойших s хугац...