Skip to main content

Posts

Showing posts from 2015

Бизнесийн мөчлөг (Mitchell, 1927)

Уг өгүүллэгийн зорилго нь “бизнесийн мөчлөг”-г тодорхойлж эдийн засагт хэрхэн ажиглагдаж нөлөөлдөг, эдийн засагчдын гол тайлбарууд болон судалгааны цаашдын хандлагыг тодорхойлоход оршиж байсан. Тэрээр судалгааны ажлынхаа хүрээнд бизнесийн мөчлөгийн үе шатууд, үйл явц, гол шалтгаануудыг судлан, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замууд болон тухайн үеийн онолын тайлбаруудыг тоймлож цаашдын судалгааны чиглэлийг харуулсан. Бизнесийн мөчлөгийн албан ёсны тодорхойлолтыг уг бүтээлд тодорхойлсон ба мөчлөгийн суурь судалгаа, техник шинжилгээний эхлэлийг тавьсан. Мөчлөгийн гол шалтгаануудаар цаг агаар, тодорхой бус байдал, шийдвэр гаргагчын сэтгэлзүйн онцлог, технологийн дэвшил, бүтээн байгуулалт зэргийг онцолсон. Түүний бүтээлүүд дээр үндэслэн мөчлөгийн хэмжилт, тогтсон баримт техник шинжилгээ болон бизнесийн мөчлөгийн онолын гол хандлагууд хөгжсөн билээ. Wesley Clair Mitchell ( 1874 – 1948 ) Өмнөх холбоос > Бизнесийн мөчлөгийн судалгаа   ЭХ СУРВАЛЖ Mitchell, W....

Бодит бизнесийн мөчлөгийн судалгаа: Хөрөнгийн үнийн өөрчлөлт

Сержио Ребелогийн 2005 оны судалгааны ажилд мөчлөгийн судалгаанд бодит бизнесийн мөчлөгийн хандлагын оруулсан хувь нэмэр, гол шүүмжлэл, сорилтууд сүүлийн үеийн хандлагыг тоймлосон. Ребелогийн үзэж буйгаар бодит бизнесийн мөчлөгийн судалгаа анх дэлгэрч байх үед үндсэн 2 сорилттой тулгарсан. Эхний гол сорилт нь хөрөнгийн үнийг тайлбарлах байв.  Хөрөнгийн үнийн өөрчлөлт Бодит бизнесийн мөчлөгийн загварууд бодит макро тоон үзүүлэлтүүдийг маш гайхалтайгаар дууриаж чаддаг ( Барьж байгуулах хугацаа, 1982 ) . Гэвч 1985 оны Мехра болон Прескотт нарын ажлаар Бодит Бизнесийн Мөчлөгийн загварууд хөрөнгийн үнийг тайлбарлаж чадахгүй байгаа нь харагдсан. Энэ нь нэг талаасаа нийтлэг тавил бүхий ханамжийн функцээс хамааралтай. Ханамжийн функцийн тавил нь бонд ( эрсдэлгүй өгөөжтэй ) болон үнэт цаасны дундаж өгөөжийн зөрүүг тайлбарлаж чадахааргүй байсан. Учир нь Мехра болон Прескотт нарын загварын үр дүнгээс ( 1889-1978 оны хооронд ) үнэт цаасны дундаж өгөөж нь хэт өндөр, эрсдэлгүй өгөөжи...

Эдийн засгийн өсөлт, 2014

Алив зүйл өөрт буй нөөц, тулгарах хязгаарлалтын хүрээнд “ өсөх ” таталцалд хөтлөгддөг мэт. Энэ нь ч эдийн засгийн өсөлтийн онолын үнсдэн ойлголтын суурь болсон байх. Саяхан буюу 2013 онд Монгол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд эхний 10т бичигдэж байлаа. Аз ч гэхүү эз ч гэхүү нөгөө суперциклийн давалгаанд өртөн мандаж бид мөчлөгийн ёроолруу гулгаж байна уу даа ? Монгол улсын эдийн засаг 2014 онд 7.8 хувиар өссөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2010 онтой зэрэгцүүлж тооцоход 15.4 их наяд төгрөг харин оны үнээрх нэрлэсэн ДНБ 21.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувиар өссөн байх юм. Эдийн засгийн өсөлтийг задалж авч үзвэл малын тоо 52 сая толгойд хүрч, манай орны эдийн засгийн уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар 14.4 хувь өссөн. Экспортын голлох бүтээгдэхүүнүүдээс зэсийн баяжмал, газрын тосны олборлолт, экспортын хэмжээ огцом өсч, 2014 онд 1.4 сая тонн зэсийн баяжмал, 6.9 сая тонн газрын тос экспортолсон нь уул уурхайн салбарт өндөр өсөлт гарахад ...

Бизнесийн мөчлөгийн хэмжилт (Prescott, 1986)

Бодит бизнесийн мөчлөгийн онолынхон технологийн шокийг бизнесийн мөчлөгийн гол шалтгаан хэмээн үздэг. Тиймээс мөчлөгийн судалгааны эн тэргүүний асуудал бол тэлэлт болон хумилтыг тодорхойлох, технологийн дэвшлийг хэмжих юм. Прескотт 1986 оны ажилдаа бизнесийн мөчлөгийн онцлогийг тодорхойлж, өсөлтийн загвар, өргөтгөлүүдийн хувьд техник судалгаа, статистик шинжилгээнүүдийг хийн улмаар технологийн шокийг Солоугийн үлдэгдлээр хэмжих боломжтойг харуулсан. Учир нь Солоугийн үлдэгдэлд нийт үйлдвэрлэлийг хөдөлмөр болон капиталын тайлбарлаж чадахгүй байгаа хэсэг багтдаг. Edward К.Prescott (1940-  ) Түүний судалгааны үр дүнд технологийн дэвшил бол хандлага бүхий санамсаргүй хэмжигдэхүүн. Гарцын хэлбэлзэл нь ажил эрхлэлт болон технологийн шокоос хамаардаг. Мөчлөгийн загваруудын тайлбарлах чадварыг нэмэгдүүлэхийн тулд хугацааны цувааны онцлогуудыг зөв тодорхойлох хэрэгтэй. Иймээс мөчлөгийн зөв арга зүй, хэмжилт хийх арга техник шаардлагатайг зөвлөсөн. Энэ нь мөчлөгийн судлаачид гарц...

Макроэкономиксийн хугацааны цувааны хандлага ба санамсаргүй тэнүүчлэл (Nelson & Plosser,1982)

Эдийн засгийн уламжлалт тайлбарт цохилт өгч бодит бизнесийн мөчлөгийн онолын үндсийг тавилцсан эдийн засагчид бол Нелсон , Плоссер юм. Тэд судалгааны ажлаараа макро үзүүлэлтүүдийн хандлага ямар шинж чанартайг тодорхойлж, үүнийг статистик аргаар шалган зарим АНУ-н хувьд зарим онцлогуудыг тооцоолсон. Улмаар гарцын хэлбэлзүүлж буй стохастик хүчин зүйл байнгын нөлөөтэй эсэх уг шок нь технологийн дэвшилтэй хамааралтай эсэхийг шалгасан. Судалгааны үр дүнд эдийн засгийн үзүүлэлтүүд стационар биш байдгийг эмпирикээр харуулж чадсан. Энэ нь технологийн шок байнгын нөлөөтэй ба эдийн засгийн үзүүлэлтийн байнгын өөрчлөлтийг бий болгодог гэдгийг илтгэнэ. Гарцад нөлөөлж буй ихэнх шокууд байнгын нөлөөтэй бөгөөд гарц эргэн тэнцвэртээ ордоггүй. Монетарист болон шинэ сонгодогуудын онцолдог мөнгө нь мөчлөг гол шалгаан бус харин “ санамсаргүй тэнүүчлэл ” -г бий болгогч буюу бодит хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл технологийн шок жам ёсны замаас хазайлгах бус жам ёсны замыг нь өөрчлөх мөчлөгийн шалтгаан ...

Өртгийн функц, динамик программчлал (Бэллман)

Өмнө танилцуулсан Робинзон Крузо бүхий төлөөлөгч агентын эдийн засгийн шийдийг Вариацийн аргаар олохдоо тогтвортой төлөвт байна гэж үзсэн. Учир нь ханамжийн функц, үйлдвэрлэлийн функц нь үе бүр дээр өөрчлөгдөхгүй ижил тул төлөөлөгч агент хугацаанаас үл хамааран ижил асуудалтай тулгарна. Гэхдээ хэрэв эдийн засаг тогтвортой төлөвт байгаагүй ч төлөөлөгч агентад тулгарч буй эдийн засгийн асуудал нь мөн адил өөрчлөгдөхгүй. Үүнийг рекурсив аргаар шийдэж болно. Рекурсив аргын давуу тал нь бид тогтвортой төлөвт байгаагүй нөхцөлд ч шийдвэр гаргалтын замыг тодорхойлох боломжтой. Энэ нь удирдлагын функцийг тодорхойлж анхны нөхцөлөөс оновчтой шийдвэр гаргалтын дагуу хувьсагчид өөрчлөгдөнө. Өртгийн функцийг танилцуулахаас өмнө удирдлагын хувьсагч ( control variable ) болон төлөв байдлын хувьсагчийг ялгах хэрэгтэй. Удирдлагын функц гэдэг нь тухайн шийдвэрийг гаргаж буй t хугацаанд хязгаарлалтын хүрээнд ханамжийг хамгийн их байлгахаар сонгож буй хувьсагчид юм ( тухайлбал хэрэглээ , t ; капитал...

Барьж байгуулах хугацаа (Kydland & Prescott, 1982)

Эдийн засгийн хэлбэлзлийн нийт эрэлтийн талын тайлбарыг няцаан Лукасын дуудлагад хариу өгч, Бодит Бизнесийн Мөчлөгийн онолын үндсийг эхлүүлсэн гол бүтээлүүдийн нэг бол Кидланд болон Прескоттын (1982) “ Барьж байгуулах хугацаа хугацаа ” юм. 2004 онд эдгээр эрдэмтэд нобелийн шагнал хүртэхэд уг бүтээл иш татагдсан байдаг. Тэд бизнесийн хэлбэлзлийн үүсгэгч гол хүчин зүйл бол нийлүүлэлтийн буюу бодит шок ялангуяа технологийн шок гэж үздэг.  Өсөлт болон мөчлөг нь нэг судлагдахуун ба ажил эрхлэлтийн хэлбэлзэл нь хэрэглээ болон  чөлөөт цагаас хамаардаг гэдгийг харуулсан. Бүтээн байгуулалт нь хэд хэдэн үе шаттай. Капиталын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд хэд хэдэн үе шаардлагатай ба дутуу бүтээгдсэн капитал нь өсөлтийг бий болгохгүй. Нэг үет хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийг шүүмжилсэн ба цаг хугацаанаас үл хамаарах ханамжийн функцийн чөлөөт цагийн үе хоорондын орлуулалтын харьцаа өндөр байх шаардлагатай. Технологи болон үйлдвэрлэлийн бүтээмжийн тодорхой бус байдал гэсэн хоёр төр...