Солоугийн загварын, өмнө танилцуулсан ( Солоугийн загвар ) сул тал нь хадгалах хандлага нь хувьсдаггүйгээр, экзоген тодорхойлогддог. Энэхүү цоорхойг нөхсөн гэж хэлж болох нилээн амжилттай загваруудыг нэг болон OLG, үе давхцах загвар юм. Нэг талаараа төлөөлөгч өрх хязгааргүй цаг хугацаанд амьдардаг ч амьдралын хоёрхон, ер нь хэд ч байж болно үеийг түүлж өнгөрүүлдэг. Эхний үедээ ажиллаж, хөдөлмөрлөж дараа үедээ тэтгэвэрт гарах эсвэл эхний үед нь боловсрох дараагийн үедээ хөдөлмөрлөх гэх зэрэг. Хугацаан нэг үед тухайн хугацаанд төрсөн залуучууд өмнөх үед төрсөн хөгшчүүдтэй зэрэгцэж амьдардаг гэдгээрээ үе давхцах гэсэн мөн утгыг илэрхийлнэ. Төлөөлөгч нь өөрийн туулж өнгөрүүлэх амьдралын үеүүдийг харж хадгаламжийн хэмжээгээ тохируулдаг гэсэн энэ санаа алдарт Пол Самуэлсоны 1958 оны бүтээлээс үндэслэгдэж Пэтр Даймондын 1965 оны бүтээлээр биежсэн. Тухайн төлөөлөгч нь өөрийн I болон II дугаар үеийн хэрэглээнээс авах ханамжаа төсвийн хязгаарлалтын хүрээнд хамгийн их байлга...
Өөрийн бодол өөртөө зөв ч хүн хэлэхээс наашгүй