Skip to main content

Posts

Showing posts from February, 2016

Долларжилт (хэсэг – 2: нөхцөл байдал, онолын загвар)

Энэ хэсгийн хүрээнд долларжилтын хэмжилт, өнөөгийн нөхцөл байдал ба харилцан хамаарал, Broda ба Levy Yeyati нарын (2003) энгийн динамик загварын тавил болон судлаачийн зүгээс санал болгож буй загварын ерөнхий орчлыг танилцуулах болно. Долларжилтын хэмжилт: Судлаачид ихэвчлэн долларжилтын түвшинг долларын хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувиар төлөөлүүлэн хэмжих нь зүйтэй гэж үздэг . Долларжилтыг хадгаламжийн долларжилтаар хэмжихэд дараах сул болон давуу талтай. Давуу тал Сул тал -        Хадгаламж эзэмшигчийн хуримтлалын болон ашигч үйл хөдлөлийг илэрхийлнэ -        Мэдээллийн хүрэлцээ сайн, баталгаатай -        Банкны балансын харьцаа үзүүлэлт -        Олон улсын түвшинд харьцуулагдах боломжтой -        Гүйлгээ, төлбөрт хэрэглэгдэх хугацаагүй хадгаламж болон хур...

Долларжилт (хэсэг – 1: нөлөө, шалтгаан)

Энэ хэсгийн хүрээнд долларжилт, түүний төрөл, судлагдсан байдал, эдийн засгийн үзүүлэлт ба банкинд үзүүлэх нөлөө, харилцан хамаарал болон долларжилтын шалтгааныг тайлбарласан онолыг хандлагуудыг авч үзэх болно. Тодорхойлолт: Үндэсний мөнгөн тэмдэгтийн үндсэн 3 үүргийг доллар гүйцэтгэж эхлэхийг долларжилт гэнэ.   Гүйлгээний хэрэгсэл;   Өртгийн хэмжүүр;   Хуримтлалын хэрэгсэл. Ангилал: Долларжилтыг албан ( de jure ) буюу үндэсний валютын ханшгүй болон албан бус ( de facto ) хэмээн ангилдаг. [ ЗУРАГ 1: Долларжилтын төрөл, нөлөө ] Албан долларжилттай орнууд байдаг ч ( Эквадор, Сальвадор, Панама зэрэг ) ихэнх улс долларжилтын санхүүгийн тогтвортой байдал , мөнгөний бодлогын үр ашигтай байдалд үзүүлэх сөрөг нөлөөнөөс болж албан бус долларжилттай байх, цаашдаа бууруулахыг зорьдог  ( Б.Цэнгүүнжав, 2014 ) . Уршиг: Азийн санхүүгийн хямрал (1997), 2000 оны төгсгөлөөрх Туркийн банкны хямралт ба Бразил (1999), Аргентин (2002), Уругвайн (2002) хөрө...