Энэ хэсгийн хүрээнд долларжилтын хэмжилт, өнөөгийн нөхцөл байдал ба харилцан хамаарал, Broda ба Levy Yeyati нарын (2003) энгийн динамик загварын тавил болон судлаачийн зүгээс санал болгож буй загварын ерөнхий орчлыг танилцуулах болно. Долларжилтын хэмжилт: Судлаачид ихэвчлэн долларжилтын түвшинг долларын хадгаламжийн нийт хадгаламжид эзлэх хувиар төлөөлүүлэн хэмжих нь зүйтэй гэж үздэг . Долларжилтыг хадгаламжийн долларжилтаар хэмжихэд дараах сул болон давуу талтай. Давуу тал Сул тал - Хадгаламж эзэмшигчийн хуримтлалын болон ашигч үйл хөдлөлийг илэрхийлнэ - Мэдээллийн хүрэлцээ сайн, баталгаатай - Банкны балансын харьцаа үзүүлэлт - Олон улсын түвшинд харьцуулагдах боломжтой - Гүйлгээ, төлбөрт хэрэглэгдэх хугацаагүй хадгаламж болон хур...
Өөрийн бодол өөртөө зөв ч хүн хэлэхээс наашгүй