Wednesday, March 4, 2015

Бизнесийн мөчлөгийн хэмжилт (Prescott, 1986)

Бодит бизнесийн мөчлөгийн онолынхон технологийн шокийг бизнесийн мөчлөгийн гол шалтгаан хэмээн үздэг. Тиймээс мөчлөгийн судалгааны эн тэргүүний асуудал бол тэлэлт болон хумилтыг тодорхойлох, технологийн дэвшлийг хэмжих юм. Прескотт 1986 оны ажилдаа бизнесийн мөчлөгийн онцлогийг тодорхойлж, өсөлтийн загвар, өргөтгөлүүдийн хувьд техник судалгаа, статистик шинжилгээнүүдийг хийн улмаар технологийн шокийг Солоугийн үлдэгдлээр хэмжих боломжтойг харуулсан. Учир нь Солоугийн үлдэгдэлд нийт үйлдвэрлэлийг хөдөлмөр болон капиталын тайлбарлаж чадахгүй байгаа хэсэг багтдаг.
Edward К.Prescott
(1940-  )
Түүний судалгааны үр дүнд технологийн дэвшил бол хандлага бүхий санамсаргүй хэмжигдэхүүн. Гарцын хэлбэлзэл нь ажил эрхлэлт болон технологийн шокоос хамаардаг. Мөчлөгийн загваруудын тайлбарлах чадварыг нэмэгдүүлэхийн тулд хугацааны цувааны онцлогуудыг зөв тодорхойлох хэрэгтэй. Иймээс мөчлөгийн зөв арга зүй, хэмжилт хийх арга техник шаардлагатайг зөвлөсөн. Энэ нь мөчлөгийн судлаачид гарцын хэлбэлзлээс илүү технологийн дэвшилд нөлөөлөх хүчин зүйлс анхаарлаа хандуулах боломжийг олгоно. Прескоттын уг судалгаа нь мөчлөгийн техник шинжилгээ ялангуяа мөчлөгийг ялгах судалгаа хөгжих үндэс болсон. Тухайлбал бизнесийн мөчлөгийн судалгааны чухал асуудлуудын нэг болох дотоодын нийт бүтээгдэхүүнийг тренд болон мөчлөгт задлах.
Мөчлөгийг ялган авахдаа нэгдүгээрт өгөгдлөөс трендийн салгах хэрэгтэй. Хамгийн өргөн ашиглагдаг арга бол шүүлтүүрийн арга (Hodrick, Prescott; band pass & Kalman).  Ходрик, Прескотийн шүүлтүүр yt  буюу хугацааны цуваа нь мөчлөг, ytc болон өсөлтийн, ytg, бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг ба доорх минимумчлах бодлогын шийдээр тодорхойлогдоно.
Энд λ нь өсөлтийн бүрэлдэхүүний мөчлөгийн бүрэлдэхүүн дах харьцангуй хэлбэлзлийг илэрхийлнэ. Бодит бизнесийн мөчлөгийн ихэнх ажлууд уг аргаар мөчлөгийг ялгасан өгөгдлийг ашигладаг. Мөн мөчлөгийг ялган үзүүлэлтүүд хоорондын харилцан хамаарлыг судалж тогтсон баримтуудыг гарган авдаг билээ.

ЭХ СУРВАЛЖ:
Christiano, & Fitzgerald. (1999). The Band Pass Filter. Bank of Cleveland working paper.
Prescott, E. (1986). Theory ahead of business cycle measurement. Federal Reserve Bank of Minneapolis Quarterly Review, pp. 9–22.
Баасансүрэн, О. (2013). Бодит бизнесийн мөчлөгийн бенчмарк загварын зарим өргөтгөлийн судалгаа. СЭЗДС.



No comments:

Post a Comment